Гарааны бизнесийн экосистемийг дэмжигч Google for Startups-ийн Төв Ази дахь "Silkway Accelerator" хөтөлбөрт Монголоос анх удаа Fibo Cloud шалгарч салбартаа сайн туршлага нэвтрүүлэн түүчээлснийг соргог уншигчид санаж буй болов уу. Тэгвэл энэ жил тэдний эхлүүлсэн сайн жишгээр Монголоос гурван ч стартап шалгарч гарааны бизнесийн хөгжлийг дэлхий дахинаа таниулах баяртай мэдээ чих мялаалаа. Уг хөтөлбөрт Төв Азийн орнуудаас гадна Азербайжан, Гүрж Монголын стартапууд хамрагдах боломжтой байдаг ба эхний элсэлтэд нийт 200 гаруй стартап материалаа илгээснээс шилдэг 15-ыг шалгаруулжээ. Шалгарсан стартапууд Нурсултан хот дахь “Астана Хаб"-д байршин гурван сарын турш хурдасгуур хөтөлбөрт хамрагдах юм. Эх орноо төлөөлөн Казакстаны зүг хөлгийн жолоо залах гэж буй тэдэнтэй амжиж хөөрөлдсөнийг хүргэе.
Хүний эрүүл мэнд сайжрахад 20 хувь нь эм, эмчилгээ, эмнэлгийн салбар үлдсэн нь нийгэм, эдийн засгийн хүчин зүйл, боловсрол, хандлагаас хамааралтай байдаг. Care брэнд тэрхүү 80 хувийг өөрчлөх экосистемийг бүтээхийг зорьсон. Бидний нэвтрүүлсэн шийдэл тогтвортой хөгжлийн зорилтуудтай нийцэж буйн дээр илүү бизнес загварчлалтай гэдгээрээ онцлогтой.Т.Адьяатөмөр
Ноднин жилийн өдийд Тайландад зохиогдсон технологийн нэгэн эвент дээр Fibo-ийн нөхөдтэй уулзалдсан юм. Тэгэхэд л анх удаа Google for startup-ийн тухай сонсож Астана Хаб-аас мэдээлэл авдаг болсон. Энэ жилийн хөтөлбөрийн хувьд бид бөхөөр ярьвал хоёр давсан гэсэн үг. Анкетын шатандаа нэг минутын видеогоор төслийн танилцуулгаа илгээж, хоёр дахь нь шатандаа ярилцлагад орсон. Анзаарахад, тэдний зүгээс төслөөс илүүтэй үүсгэн байгуулагчийг аждаг юм шиг санагдсан. Ярилцлагын үеэр хувийн амьдралын түүх, алсын хараа зорилгыг минь сонирхож, яагаад үүнийг эхлүүлэх болсон тухайд лавшруулан олон асуулт асуусан. Энэ нөхөр үнэхээр бизнесээ авч явж чадах хүн үү, үгүй юу гэдгийг мэдэхийг хүсдэг юм шиг. Хоёрдугаарт төслийн маань одоогийн бодит нөхцөл байдлын тухай бидний илгээсэн танилцуулгаас зарим онцлох зүйлсийг тодруулсан.
CarePay Т.Адьяатөмөр: Олон улсын зах зээлд гарахаар тэмүүлж буй бидний хувьд энэ бол том боломж. Зах зээлээ судална, гаднын хөрөнгө оруулагч нартай уулзана, туршлагатай менторуудаас зөвлөгөө авна, бидэнтэй ижил зорилго, чиглэлд ажиллаж буй залуустай танилцан туршлага солилцоно. Мэдээж тэнд сорилт, даалгаврууд, үүрэг хариуцлага хүлээж байгаа. Fibo-ийн нөхдөөс сонсоход тийм ч амаргүй гэнэ билээ. Нөгөө талдаа бидний урд Fibo түүчээлсэн шиг олон монгол залуусыг араасаа дагуулахыг хүсэж байна. Тийм ч учраас буцаж ирээд сурч мэдсэн бүхнээ хуваалцах болно. Монгол залуусын хийж буй 100 оролдлогоос 99 алдсан байсан ч ганцхан нь урагшлаасай гэж хүсдэг. Хэрэв бид чадвал тэндээс үлгэрлэж харуулна, үгүй бол өөр нэгэн дээш гарах гүүр нь болох учиртай.
Metaforce С.Батцэнгэл: Өөрсдийн хийж буй оюун бүтээлээ олон улсад таниулах, борлуулах, хэрэглэгчдийн тоогоо нэмэгдүүлэх, хамтын ажиллагаа, шинэ түншлэл эхлүүлэх гээд маш олон талаас харж байна. Google Accelerator хөтөлбөрийн бүхий л компаниуд тэнд бий тул эд бүгд сайнаар өсөх боломжтой.
Metacog Metrics Б.Хүрэлбаатар: Зөвхөн хөтөлбөрөөр зогсохгүй, оролцож байгаа бусад стартапуудтай хамтарч ажиллах боломжтой санагдсан. Манайхтай ижил төстэй бүтээгдэхүүн бүхий хоёр ч стартап шалгарсан. Хамтран ажиллах, нэгнийхээ дутууг нөхөж, харилцан уялдаатай ажиллах болов уу гэж найдаж байна.